Танилцуулга
Бидний тухай
Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж буй нислэгүүдийн аюулгүй, үр ашигтай, шуурхай байдлыг хангах зорилгоор Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ /Air Traffic Control Service/ гэдэг нь нислэгийн бүх үе шатанд байгаа агаарын хөлгүүдийг өөр хоорондоо мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, нислэгийн аюулгүй, үр ашигтай болон дэс дараалалт шуурхай байдлыг хангахад шаардлагатай нислэгийн удирдлага болон мэдээлэл, зөвлөмжөөр нисгэх багийг хангах, агаарын хөлөгт эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа шаардлагатай болсон үед энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдэх, шаардлагатай мэдээлэл, тусламжаар хангах үйл ажиллагааны цогц юм.
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын “Хавсралт 11. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ”, “Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль”, Иргэний нисэхийн дүрэм-172 “Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт” дүрмийн шаардлагын хүрээнд нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн мэдээллийн болон аюулын дохио мэдээллийн үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажиллаж байна.
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд дараах үйлчилгээнүүд багтдаг. Үүнд:
- Аэродромын удирдлагын үйлчилгээ
- Ойртолтын удирдлагын үйлчилгээ
- Бүсийн удирдлагын үйлчилгээ
- Нислэгийн мэдээллийн үйлчилгээ
- Аюулын дохио мэдээллийн үйлчилгээ
Албаны бүтэц
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь ИНЕГ-ын даргын 2024.04.19-ний өдрийн А/228 тоот тушаалын дагуу 5 хэсэг, батлагдсан 220 орон тоотой үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.
- Бүсийн удирдлагын үйлчилгээний хэсэг
- Ойртолтын удирдлагын үйлчилгээний хэсэг
- Аэродромын удирдлагын үйлчилгээний хэсэг
- Сургалт, дадлагын хэсэг
- Нислэгийн мэдээлэл, аюулын дохио мэдээллийн үйлчилгээний хэсэг
Зорилго, үнэт зүйлс
АЛСЫН ХАРАА
Бүс нутгийн хэмжээнд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний тэргүүлэгч байгууллага болох.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Аюулгүй, үр ашигтай, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэх.
ҮНЭТ ЗҮЙЛС
SAFETY - Аюулгүй байдал
ADAPTABILITY - Өөрчлөлт
FAIRNESS - Шударга байдал
EXCELLENCE OF PERSONNEL - Хувь хүний хөгжил
ACCOUNTABILITY - Хариуцлагатай байдал
TEAMWORK - Багийн ажиллагаа
SUSTAINABLE DEVELOPMENT - Тогтвортой хөгжил
УРИА
Багтаамжийн өсөлт, баталгаажсан аюулгүй байдал