Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулагдахаар боллоо


Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулагдахаар боллоо

Мэргэшлийн зэргийн комиссын ,,,, өдрийн ,,,, дугаар тушаалын дагуу Нислэгийн удирдагч нараас Мэргэшлийн зэргийн шалгалт авахаар тогтлоо. Шалгалтыг 2025 оны 09 сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулна.


МЭРГЭШЛИЙН III ЗЭРГИЙН ШАЛГАЛТ

Мэргэшлийн III зэргийн шалгалт нь онолын болон аман шалгалт гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

1-р хэсэг – Онолын шалгалт

- Онолын 40 асуулт тус бүр 1,75 оноо (цахим хэлбэрээр 70мин)

- Шалгалтын нийт үнэлгээний 70 хүртэлх оноог бүрдүүлнэ

- Онолын шалгалтад тэнцэх босго: 50 оноо ба түүнээс дээш авсан бол аман шалгалтад орно

- Асуултууд монгол, англи хэл дээр байна.

2-р хэсэг – Аман шалгалт

- Шалгалтын нийт үнэлгээний 30 хүртэлх оноог бүрдүүлнэ

- НХҮЕЖ-ын 7-р бүлэг "Онцгой нөхцөл"-өөс сэдэв сугална

- Сэдэв сонгосны дараа нийт хугацаа 15мин (бэлтгэл 5мин)

Тэнцэх шалгуур:

- Онолын болон аман шалгалтын нийлбэр дүн 80 оноо ба түүнээс дээш бол шалгалтад тэнцсэнд тооцно.


МЭРГЭШЛИЙН II ЗЭРГИЙН ШАЛГАЛТ

Мэргэшлийн II зэргийн шалгалт нь 2 хэсгээс бүрдэнэ.

1-р хэсэг – Онолын шалгалт

- Онолын 20 асуулт тус бүр 1 оноо (цахим хэлбэрээр 40мин)

- Ур чадвар тестээр 20 бодлого тус бүр 2 оноо (бичгээр 40мин)

- Шалгалтын нийт үнэлгээний 60 хүртэлх оноог бүрдүүлнэ

- Онолын шалгалтад тэнцэх босго: 40 оноо ба түүнээс дээш авсан бол аман шалгалтад орно

- Асуултууд монгол, англи хэл дээр байна

2-р хэсэг – Аман шалгалт

- НХҮЕЖ-ын 7-р бүлэг "Онцгой нөхцөл"-өөс сэдэв сугална

- Сэдэв сонгосны дараа нийт хугацаа 15 мин (бэлтгэл 5мин)

- Нийт шалгалтын 40 хүртэлх оноог бүрдүүлнэ.

Тэнцэх шалгуур:

- Тест болон аман шалгалтын нийлбэр дүн 80 оноо ба түүнээс дээш бол шалгалтад тэнцсэнд тооцно


МЭРГЭШЛИЙН 1-Р ЗЭРГИЙН ШАЛГАЛТ

Мэргэшлийн I зэрэг горилогчид нь дараах сэдвүүдээс сонгож, илтгэл бэлтгэж тавина.

1. Монгол улсын агаарын зайн багтаамжийг тодорхойлох судалгаа

2. Хамтын шийдвэр гаргалт буюу Collaborative decision making зарчмыг Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээний байгууллагад нэвтрүүлэх

3. Хүний хүчин зүйлийн менежментийг Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээний байгууллагад нэвтрүүлэх

4. ИНД-12 болон ИНҮТ ТӨХХК-ний “Аюулгүй байдлын мэдээлэл дамжуулах журам”-ын дагууаюулгүй байдлын мэдээлэл дамжуулах үйл ажиллагаа явуулах зарчим, түүнийг хэрхэн сайжруулах

5. Нислэгийн хөдөлгөөний удирдлагад гарч буй хүндрэлүүд, түүнийг шийдэх арга замууд SID STAR-ыг боловсронгуй болгох нь

6. Ээлжийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад гадны улсын туршлагыг нэвтрүүлэх нь

7. Монгол Улсын агаарын зайн сектор зохион байгуулалт, түүнд дүн шинжилгээ хийх, цаашид сектор зохион байгуулалтыг сайжруулах замаар агаарын зайн багтаамж, үр ашгийг нэмэгдүүлэх нь

8. Монгол улсын агаарын зайн агаарын замын зохион байгуулалтад дүн шинжилгээ хийж, нягтрал, урсгал, үр ашигт байдлыг үнэлж, ямар чиглэлийн замуудыг шинэчлэх эсвэл нээх шаардлагатай талаарх судалгаа, санал дэвшүүлэх

9. Хөрш зэргэлдээ НХУ төвтэй хамтран ажиллах гэрээнд дүн шинжилгээ хийх, хүндрэл болон сайжруулах боомжийн талаарх судалгаа хийх, санал дэвшүүлэх

10. Нислэгийн хөдөлгөөний удирдлагад ашиглагдаж буй технологийн баримт бичгүүдэд GAP анализ хийх, үл нийцэл, зөрүүтэй байдлыг залруулах санал дэвшүүлэх

11. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын сургалт, дадлагыг сайжруулах санал, олон улсын сайн туршлагын талаарх судалгаа

12. Монгол Улсын агаарын зайд зайчлалын стандартыг ICAO-ийн стандартад нийцүүлэх боломжийг судлах, дүн шинжилгээ хий, хэрэгжүүлэх санал боловсруулах

13. Монгол Улсын агаарын зайн ажиглалтын (surveillance) хамрах хүрээ өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, шинэчлэн сайжруулах шаардлага, боломжийг олон улсын туршлагаас судлах, санал дэвшүүлэх

14.VFR-ийн дамжин өнгөрөх зам шинээр тогтоох судалгаа, шийдэл /ZMUB, ZMCK/

15.Нислэгийн хөдөлгөөний удирдлагад ашиглагдаж буй загварчилсан хэллэгийг оновчтой , боловсронгуй болгох талаарх судалгаа, санал

16. Хиймэл оюун ухааныг нислэгийн хөдөлгөөний удирдлагын аюулгүй, үр ашигтай байдлыг сайжруулахад ашиглах боломжуудыг судлах, өөрийн орны нөхцөлд тохируулах үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжууд

17. ZMKB, ZMDZ болон ZMTT нисэх буудлуудын агаарын зайг Улаанбаатараас нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар удирдах талаар санал дэвшүүлэх

18. Remote Tower буюу алсын зайнаас удирдах нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхагийг нэвтрүүлэх боломж, үр ашгийн судалгаа, санал

Илтгэлд тавигдах шаардлага:

1. Сэдвүүдийг дараах агуулгын хүрээнд судлан танилцуулга бэлтгэн танилцуулна. Үүнд

· Сэдвийн ач холбогдол

· Судлагдсан байдал

· Судалгааны аргачлал

· Судалгаа

· Дүн шинжилгээ

· Санал, дүгнэлт

2. Танилцуулгыг powerpoint, prezi гэх мэт программ ашиглаж бэлтгэсэн байх.

3. Сонгосон сэдвийн дагуу танилцуулгыг 15-20 минутад багтааж танилцуулна.

Илтгэлийн сэдэв сонголт, баталгаажуулалт:

1. Нэг сэдвийг 2-оос илүү хүн давхардуулан сонгохгүй болохыг анхаарах.

2. Нислэгийн хөдөлгөөний удирдагчийн мэргэшлийн Нэгдүгээр зэрэг горилогчид 2025 оны 8 дугаар сарын 19-өөс 20-ны өдрүүдэд АНҮГ-ын Нислэгийн нислэгийн хөдөлгөөний менежмент, технологи үйл ажиллагаа хариуцсан менежер Б.Мандухайтай биечлэн уулзаж сэдэв сонголтоо баталгаажуулах шаардлагатай.