TABLE TOP SAREX 2025 зохион байгуулагдлаа


TABLE TOP SAREX 2025 зохион байгуулагдлаа

Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны эрлийн бүсийг тогтоох, харилцаа холбооны бэлэн байдлыг хангах, ашиглалтыг сайжруулах TABLE TOP SAREX 2025 ширээний сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа.


Монгол Улс 1989 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Иргэний нисэхийн тухай олон улсын Чикагогийн Конвенцид нэгдэн орсон орны хувьд, Уг баримт бичгийн 25-р зүйлд Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаад аюулд нэрвэгдсэн эсвэл аюул тулгарсан агаарын хөлгийг эрэн хайх, зорчигчид болон багийн гишүүдийн амь насыг иргэний харъяалал, агаарын хөлгийн бүртгэлийг үл харгалзан эрэн хайх, авран туслах (ЭХАТ) үйл ажиллагаанд оролцох бүх хэсгүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийг шуурхай дамжуулах тусламж үзүүлэх, өдөр, шөнө явуулах бэлтгэл ажлыг зохих хэмжээнд хангах үүрэг хүлээсэн байдаг.


Иймээс энэхүү ширээний сургуулилт Иргэний нисэхийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/221 "Бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг", 2025 оны 08 дугаар сарын 13-ний А/468 "Бэлтгэл ажлын хэсэгт өөрчлөлт оруулах тухай", 2025.08.22-ны батлагдсан зохиомж, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу 2025.09.02, 09.03-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдлаа.


Ширээний сургуулилт үе 2 шаттай хийгдсэн бөгөөд сургуулилтын эхний өдөр ICAO IAMSAR volume 1 manual-ын дагуу 6 бүлэг, 79 асуулгын хүрээнд үнэлгээ хийгдэж, Нислэгийн мэдээлэл аюул дохио мэдээллийн үйлчилгээний бэлтгэл бэлэн байдал, баримт бичгийн өөрчлөлт шинэчлэлт, баталгаажилт, сургалт, дадлага, эрлийн бүсийг тогтоох зэрэг үйл ажиллагаа хэр хэрэгжиж байгаа дээр үнэлэлт дүгнэлт гаргалаа. Сургуулилтын 2 дахь өдөр ширээний сургуулилтыг зохиомжийн дагуу гүйцэтгэж цаашид авч хэрэгжүүлэх, залруулах, сайжруулах шаардлагатай арга хэмжээнүүдийг тогтоосон чухал ач холбогдолтой сургалт боллоо.