Бүсийн ээлжийн АНХУ-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа


Бүсийн ээлжийн АНХУ-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК

НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ БҮСИЙН УДИРДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭСГИЙН

ЭЭЛЖИЙН АХЛАХ НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАГЧИЙН

СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР


2025.10.14


Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Бүсийн удирдлагын үйлчилгээний хэсгийн ээлжийн ахлах нислэгийн хөдөлгөөний удирдагчийн 3 /үндсэн/ сул ажлын байрны дотоод сонгон шалгаруулалтад урьж байна.


Албан тушаалын нэр: Ээлжийн ахлах нислэгийн хөдөлгөөний удирдагч


Тавигдах шаардлага:

Боловсрол: Нисэхийн тусгай дунд эсхүл мэргэжлийн курс;

Мэргэжил: Нислэгийн хөдөлгөөний удирдагч;

Мэргэшил: Бүсийн процедурын болон бүсийн ажиглалтын удирдлагын зэрэглэлтэй;

Туршлага: Нислэгийн хөдөлгөөний удирдагчаар 8-аас доошгүй жил, үүнээс зэрэглэлийн дагуу сүүлийн 1 жил тасралтгүй ажилласан байх;

Мэргэжлийн ур чадвар:

· Мэргэшлийн зэрэгтэй байх;

· Англи хэлний ур чадварын IV түвшний шаардлага хангасан байх;

· Тайлан илтгэл тавих ур чадвартай байх;

· ICAO-ын шаардлагын дагуу иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн чиглэлээр сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн байх;


Бүрдүүлэх материал:

Ø Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;

Ø Мэргэжлийн диплом, гэрчилгээ;

Ø Хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэх, зэрэглэлийн хуулбар;

Ø Мэргэшлийн зэрэгтэйг нотлох баримт бичиг;

Ø Англи хэлний ур чадварын IV түвшний шаардлага хангасан нотлох баримт;

Ø Нийгмийн даатгалын цахим лавлагаа


Материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг /PDF өргөтгөлтэй/ 2025.10.23-ны өдрийг дуустал myagmarsuren.o@ncac.mn цахим хаягаар хүлээн авна.