НХҮА-ны вэб хуудас шинэчлэх ажил эхэллээ


НХҮА-ны вэб хуудас шинэчлэх ажил эхэллээ

Иргэний нисэхийн үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотойгоор Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны www.ats.mcaa.gov.mn вэб хуудсыг шинэчлэн www.ats.ncac.mn болгох ажлыг 2025 оны 6 сараас эхлүүлээд байна. Энэхүү шинэчлэлтээр дараах давуу талууд үүсэх болно. Үүнд:

  1. Веб хуудасны кибер аюулгүй байдал сайжирна.
  2. Өнгө, загвар шинэчлэгдэнэ.
  3. СМАРТ АТМ (шинэ нэрээр СМАРТ АТС) системийг веб хуудастай нэг серверт оруулах тул СМАРТ АТC систем рүү хаанаас ч хандаж орох боломжтой болно.
  4. Веб хуудсанд байдаг Баримт бичиг, Мэдээ цэснүүдийн мэдээллийг шинэчлэхэд илүү хялбар болно. Үүнээс үүдэн мэдээллийн түгээлт хугацаа алдахгүй, шуурхай явагдах боломжтой болох юм.