Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж буй нислэгүүдийн аюулгүй, үр ашигтай, шуурхай байдлыг хангах зорилгоор Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Олон улсын өнгөрөлтийн нислэг - 2025 (Өмнөх оноос 16,4% өссөн)

Хөөрөлт буултын нислэгийн тоо - 2025 (Өмнөх оноос 13,2% өссөн)

Биднээр үйлчлүүлж буй авиа компанийн тоо (Өмнөх оноос 14,1% өссөн)

Албаны орон тоо (2025 оны 4 сарын байдлаар)

Үйлчилгээ

Аэродромын удирдлагын үйлчилгээ

Аэродромын удирдлагын үйлчилгээ /Aerodrome control service/ гэж аэродромын хөдөлгөөнийг удирдлагаар хангадаг НХУ-ын үйлчилгээ юм.

Энэхүү үйлчилгээ нь аэродромын ойролцоо нисэж буй хөөрөх, буух үе шатанд байгаа бүх агаарын хөлгүүд болон аэродромын маневрлах талбай дээрх бүх агаарын хөлгүүдэд хангагддаг.

Дэлгэрэнгүй

Ойртолтын удирдлагын үйлчилгээ

Ойртолтын удирдлагын үйлчилгээ / Approach control service/ гэж нисэн гарах, эсхүл нисэн ирэх хяналттай нислэгт үзүүлэх НХУ-ын үйлчилгээ юм.


Дэлгэрэнгүй

Бүсийн удирдлагын үйлчилгээ

Бүсийн удирдлагын үйлчилгээ / Area control service/ гэж хяналттай агаарын зайд, en-route буюу чиг шулуун нислэгийн үе шатанд нисэж байгаа агаарын хөлгүүдэд үзүүлдэг НХУ-ын үйлчилгээ юм.


Дэлгэрэнгүй

Нислэгийн мэдээллийн үйлчилгээ

Нислэгийн мэдээллийн үйлчилгээ / Flight information service/ гэж нислэгийг аюулгүй, үр ашигтай гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, зөвлөмжөөр хангах нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ юм.

Дэлгэрэнгүй

Аюулын дохио мэдээллийн үйлчилгээ

Аюулын дохио мэдээллийн үйлчилгээ /Alerting service/ гэж аюулд өрсөн, эрэн хайх, авран туслах үйлчилгээ шаардлагатай болсон агаарын хөлгийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэх ба шаардлагатай бол тухайн байгууллагад дэмжлэг үзүүлэх үйлчилгээ юм.

Дэлгэрэнгүй

Танилцуулга

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж буй нислэгүүдийн аюулгүй, үр ашигтай, шуурхай байдлыг хангах зорилгоор Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Танилцуулга
Зам, тээврийн яам
Иргэний нисэхийн ерөнхий газар
Иргэний нисэхийн үндэсний төв
Олон улсын иргэний нисэхийн байгууллага
Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага
Олон улсын агаарын тээврийн холбоо
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба
Нисэхийн холбоо навигаци ажиглалтын алба
Нислэгийн цаг уурын төв
Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба